УБ хотод маань хэн хамгийн их ажил хийдэг гэж бодож байна. Хүн болгон өөр өөрийнхөөрөө л хариулах байх. Саяхан телевизээр Тохижолт Үйлчилгээний Компаны нэгэн ажилчны тухай нэвтрүүлэг үзлээ. Энийг үзсэнээс хойш ТҮК-н ажилчид хамгийн их ажил хийдэг гэж боддог болсон. Тэдгээр хүмүүс бараг хоногын 24 цагийн 12 цагт нь хөл дээрээ зогсон ямар ч амралтгүй ажилладаг юм байна. Бид өдөр тутам шар хантааз өмссөн хүмүүстэй тааралддаг ч тэдгээрийн хэрхэн ажиллаж, "зовж" байгааг нэг удаа ч гэсэн төсөөлөн бодож өнгөрсөн нь ховор байх.
Халуунд халж, хүйтэнд хөрж бидний нийслэл болсон Улаанбаатарын минь төлөө ингэж ажиллаж буй тэдгээр хүмүүсийнхээ хөдөлмөр, урмыг бодож иргэд минь ээ хогоо хогын саванд хийж хэвшэцгээе!
Saturday, March 28, 2009
Thursday, March 26, 2009
First :)
За ингээд анх удаагаа блогтоо болж үзэr байна. Ингээд анхныхаа зүйлийг бичиж байна. Анхны юм гэдэг угийн анхных байдаг хойно эхний хэдэн бичвэрүүд маань жоохон тиймэрхүү болж магад хэхэ. Иймээс монгол түмэн минь тусалж дэмжин, шүүмжлэлээ харамгүй өгч байгаарай.
Эвтэй байхдаа хүчтэй шүү бид :)
Эвтэй байхдаа хүчтэй шүү бид :)
Subscribe to:
Comments (Atom)