Tuesday, May 26, 2009

Ерөнхийлөгч танаа


Ардчилсан шинэ Ерөнхийлөгчийн ирээдүй өнөөдрөөс эхэлж байна. Элбэгээ Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа гэсэн чимээтэй хамт гудамж талбайгаар хөлхөх хүмүүсийн алхаа гишгээ тайван болж, нэг л амгалан төрх нүдэнд харагдах болжээ. Тэртээх 1990-2000 оны хооронд эдэлсэн зурвасхан эрх чөлөөт үе эргээд ирэх нь энэ үү. Малыг малчдад, орон сууцыг суугчдад нь, газрыг дээр нь оршин суугаа иргэдэд хувьчилж, гадад паспорт халаасанд нь хийж өөрийн юмтай байхын эрх чөлөөг монголчуудад эдлүүлсэн ардчиллын лидерийг Төрийн тэргүүнээр сонголоо.
Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улс ардчилсан шинэ Ерөнхийлөгчтэй боллоо. Ихээхэн бэлгэ дэмбэрэлтэй нь Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн зуны тэргүүн сарын шинийн нэгний цагаан морин өдөр гарч таарав. Хоёр аравны тэртээх цагаан морин жилийн хувьсгалын нэгэн үр дүнг цагаан морин өдөр үзсэн нь учир тавилангийн буухиа, хэлхээс гэлтэй. Тавдугаар сарын 24 шинэ Ерөнхийлөгч төрүүлж, сумогийн башёд шинэ монгол бөх түрүүлсэн бэлгэшээлт сайн өдөр байлаа.
Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч болсноор дан ганц МАХН-ын гишүүдээс бүрдэж байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд салхи орно. Өнгөрсөн долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал боллоо гэхэд ардчилсан Ерөнхийлөгч огт өөрөөр хандана. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж, оюун санааны хүчирхийлэлд ард иргэдээ унагахгүйг тэр мэднэ. Гудамж талбайд танк оруулж шинэ Багдад хэзээ ч болгохгүй. Улс төрийн хоригдлуудыг чөлөөлж, ардчиллын нэр төрийг цэвэрлэх үүрэг түүнд ногдсон гэж хэлж болно.
Ц.Элбэгдорж Монголд Төрийн тэргүүний шинэ шинж төрхийг бүрдүүлэх болно. УИХ-ын чуулганд тааллаараа оролцож, чуулган нээх, төсөв хэлэлцэх төдийд үг хэлж, хоргой торгон дээлэнд орооцолдож, тахилгат уулсын оройд гаран хуй хуй торго дурдан, мах өөх, Ерөнхийлөгчийн зарлиг тэргүүтнээр сор залан тэнгэр өөд "факс" илгээж улс орныхоо хувь заяаг даатгах мэтийн мухар сүсгийн үйлээр улс орноо жолоодохгүй байх. Харин гудамж талбай, зах зээлээр алхаж олон дунд орсон шинэ Ерөнхийлөгчтэй болох цаг ирсэн байна. Ардчилсан Ерөнхийлөгч авлига, хээл хахууль, ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэхээ амласан. Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн тэр ажлаа шууд үргэлжлүүлэх боломж түүнд бий. Магадгүй түүний толгойд Хархориныг жишиг хот болгох, алсдаа Монгол Улсын нийслэлийг тийш нүүлгэх төлөвлөгөө нь одоо ч эргэлдэж буй биз.
Энэ олон мянган хүний итгэлийг дааж гарч ирсэн та ирэх 4 жилд улс орондоо ихийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
Мэдээллийн эх сурвалж:www.news.mn

Monday, May 25, 2009

Бодрол...


Дэлхийн ямар ч орны эдийн засгийн хувьд уналтгүй байнгын өсөлттэй, эсвэл байнгын уналттай, өсөлтгүй байна гэж байдаггүй билээ. Үргэлжийн зун гэж байдаггүйн адил нэг хэсэг тухайн орны эдийн засаг өсөлттэй байлаа гэхэд уналтанд орох үе хэзээ нэгэн цагт заавал ирдэг. Тэрхүү уналт, сэргэлтийн үе буюу эдийн засгийн мөялөгөө зөв, бодитой тооцоолж чадсан улс орны хувьд эдийн засгийн асар том хямрал боллоо гэхэд бэлтгэлтэй байж чадна.
Дөнгөж 2сая 700 мянган хүн амтай манай улс ажилгүйдлийн түвшнээ ч үнэн бодитой байдлаар тооцоолж чаддаггүй. Жил бүрийн статистикийн эмхтгэл дээр ажилгүйдлийн түвшин ойролцоогоор 2.8%-3.8%-тай гэж гардаг. Энэ нь монгол улсын хүн амын 75000-103000-нь л ажилгүй байна гэсэн үг.Энэ нь бодит байдлаас хол зөрөөтэй тоо баримт гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл билээ.
Инфляци нь эдийн засгийн мөчлөгийн эерэгээр, ажилгүйдэл нь эдийн засгийн мөчлөгөөс сөргөөр өөрчлөгддөг. Иймд ажилгүйдлээ зөв тооцоолж чадсан цагт эдийн засгийн мөчлөгөө яг таг зөв тооцоолж чаддаггүй юмаа гэхэд потенциал үйлдвэрлэлээсээ манай улс хэр хоцорч байна, хэр их илүүдэж байна гэдгийг хялбархан мэдэж болно.
Эцэст нь эдийн засгийн мөчлөгийг тооцоход гол шаардлагатай үзүүлэлтүүдийн нэг болох ажилгүйдлийн түвшнээ бодитойгоор тооцоолж чадахгүй байхад эдийн засгийн мөчлөгийг үнэн зөв тооцоолно гэдэгт итгэхэд тун бэрх юм. Хэрэв эдийн засгийн мөчлөгөө зөв тооцоолж чадсан бол одоо үргэлжилж буй дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай улсад тийм ч хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй ч байсан юм билүү....

Friday, May 22, 2009

Хаалга тогшино!!!


Өнөөх айхтар 800 онооны чинь шалгалтыг өгчихөөл, хариу нь гарах үед хөл гөзөр хүрэхгүй баярлан, СЭЗДС-д орохоор боллоо хэмээн бахархан, хичээлийн эхний өдрүүдэд хичээл сонголтоо хийх гэж будлин, сургуультайгаа танилцах гэж тэвдэн явж байсан үе саяхан санагдана.
Гэтэл одоо би гэдэг хүн чинь дээд сургуулийн I курсыг төгсөх гээд явж байна. Шинэ оюутан болсон хичээлийн жил урьд өмнө тохиож байгаагүйгээр хурдан өнгөрлөө гэж... Намрын налгар өдрүүд, өвлийн хахир өдрүүд, хаврын хавсрагатай өдрүүд нүд ирмэх зуур л өнгөрөн, одоо зуны аагим өдрүүд эхлэх гэж байна.....
Оюутан боллоо, шинэ найзуудтай боллоо, нийгэмд арай өөр түвшин, статусын хүрээнд оролцох боллоо гээд энэ нэг жилийн хугацаанд үнэхээр дэвшилттэй олон зүйл амьдралд тохиолоо...
Нэг л их "завгүй" хүн явсаар байтал, I курсийн эцсийн шалгалтууд аль хэдийн хаяанд ирэн, хаалга тогшиж байна. Энэ гайхалтай нэг жилийн хугацаанд сурсан бүх зүйлээ л одоо шалгуулна, Дараа жил II, тээд дараа нь III IV гэсээр дахиа л өөр орчинд орох цаг мөч удахгүй ирнэ.....
Энэ эрчээрээ цаашдаа яваад байна даа гэж....

"Амьдралын их далайруугаа шувууд нисэн одлоо"

Monday, May 18, 2009

Эйнштэйний хэлсэн хөгжилтэй 10 сургамж


Алберт Эйнштэйн нь багаасаа хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд байсан боловч бага сургуульдаа хамгийн шилдэг сурагч байжээ. Огт хэлд орж өгөхүй байсан тэрээр нэг оройн хоолон дээр "Энэ шөл чинь хэтэрхий халуун байна!" гэж орилжээ. Эцэг эх нь чи яагаад урьд нь үг хэлдэггүй байв гэхэд "Яагаад гэвэл урьд нь бүх юм хэвийн байсан!" гэж хэлсэн тухай шог яриа байдаг. Тэгвэл одоо харин түүний хөгжилтэйгээр хэлсэн 10 сургамжийг хүргэе.
1. Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг vзээрэй, тэгхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бvсгvйн хажууд цаг суугаад vзээрэй, тэгхэд ганцхан минут болсон мэт санагдана. Энэ чинь л харьцангуйн онол юм шvv дээ.
2. Ер нь хоёрхон зvйл л хэмжээлшгvй хязгааргvй билээ. Орчлон ертєнц болон хvн тєрєлхтєний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертєнцийн тухайд эргэлзэж байна.
3. Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл єєрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурхад оршино.
4. Дэлхий дээрх ойлгоход хамгийн бэрх зvйл бол орлогийн татварийг ойлгож сурах юм.
5. Би огтхон ч ирээдvйн тухай боддоггvй. Учир нь удахгvй єєрєє ирнэ.
6. Надад єєр шинэ зvйл сурхад саад болдог ганц зvйл бол миний ємнє нь сурсан хуучин зvйлсvvд
7. Би бол маш гvн гvнзгий итгэгч бус шашинлаг хvн. Mагадгvй энэ нь ямар нэгэн шинэ шашин байж болох магад.
8. Хэрэв А дvн амьдралийн амжилт юм бол A тэнцvv x дээр нэмэх нь y нэмэх нь z. Ажил бол x; y бол vйлс; харин z бол амаа хамхих юм.
9. Би юу ч мэдэхгvй, надад юу ч хамаагvй, тэгсэн ч энэ нь ямар ч єєрчлєлтєнд хvргэхгvй!
10. Эхлээд чи тоглоомынхаа дvрмийг сайн мэдэх хэрэгтэй. Харин дараа нь чи бусад хvмvvсээс хамаагvй илvv сайн тоглох хэрэгтэй.

Sunday, May 17, 2009

Сайн үйлс........

Саяхан манай сургуулийн хүмүүнлэгийн ухааны тэнхимийн өдөрлөгийн хүрээнд 2 насай Билгүүн хүүд хандив өргөцгөөе гэсэн аян явагдсан юм. /одоо ч үргэлжилж байгаа/. Тэр үед төдийлөн юм бодолгүй өнгөрсөн боловч, дөнгөж сая "Нар дахиад,бас дахиад мандана" нэртэй Билгүүн хүүгийн тухай нэвтрүүлгийг үзлээ. Үнэхээр энэ хүүд тусламж хэрэгтэй, бүр маш их. Сайхан санаат монгол түмэн минь чадлынхаа хирээр тусалцгаан эмчилгээний зардал болох 60 сая төгрөгийн 11сая 600мянга нь бүрдээд байна. Дуслыг хураавал далай гэдэг...
Надтай адил үүнийг төдийлөн тоогоогүй өнгөрөөсөн хүмүүс байгаа байх гэж бодон, энэхүү нэвтрүүлгийг хүргэж байна. Үүнийг ззавал үзээрэй.
Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрлая
Сургууль дээрээ очоод заавал Билгүүн хүүд хандив өргөх болно. Заавал!!!
Та ч гэсэн хандив өргөөрэй!!!
Дэлгэрэнгүй мэдээллийг www.sainuils.mn-с
"Нар дахиад.бас дахиад мандана"

Thursday, May 14, 2009

Чөлөөт цаг


Өнөөдөр социологийн хичээлийн семинар дээр чөлөөт цаг ба оюутан сэдэвт илтгэл тавихаар манай багт таарав. Манай багийнхан ч овоо чадлынхаа хэрээр бэлтгэн, нэг гишүүн маань гарч ярин бүтэн оноогоо авч чадав аа.
Орой болов оо, Ингээд дээрхээс ургуулан бодоод байхад би чөлөөт цагаа хэр зөв зохистой өнгөрөөж, хичээл хийх цаг, амрах цагийн хувиараа хэр зөв зохицуулж байгаан болоо гэж бодов. Бодоод байтал үнэхээр хэрэг алга.....
Орой гэртээ сургууль дээрээ байж байж 6 цагийн үед ирнэ. Ингээд нэг хоол цай идэж учихаад 8 цагийн үед хичээлээ давтах санаатай компьютерийн ард сууна. (Уул нь ширээний ард суух ёстой байтал....) Ингээд болсон болоогүй цагийн гарз, ажлын садаа болсон мессенжер, hi5 гэх мэт зүйлрүү орсоор байтал хайран цаг минь урссаар............
Ингээл орой 10 өнгөрөх үед сая нэг хичээлээ хийх ёстойгоо санах үе ч гарна. Одоо би 1р курс хийх юм бага байна. Энэ үе дээрээ ингэж байж байгаа боловч, дараа дараа жилээс улам их хийх юм гарч ирнэ. Тэр үед энэ байтлаа засахгүй бол юун сургуулиа төгсөх дээрээ тулж магад....
Иймээс одооноос чөлөөт цагаа зөв хувиарлаж, ажил амралтын цагийн ялгааг зөв гаргаж сурдаг хэрэг ээ!!!

Friday, May 8, 2009

СЭЗДС-ийн оюутан .........

СЭЗДС-ийн эдийн засгийн онолын олимпиад дээр тавигдсан нэгэн багийн мэндчилгээг та бүхэнд хүргэж байна.

Намайг .... гэдэг

Би тийм ч сайн ярьж чаддаггүй

Гэхдээ би хэдэн 100-аараа чихцэлдэн суудаг МУИС-ийн эдийн засагт сурдаггүй

30, 30-аараа нэг групп болон хичээллэдэг 85 жилийн түүхтэй СЭЗДС-т сурдаг

Сургуулиа би дэлхийн номер 1 сургууль болно гэдэгт итгэдэг

Миний сургууль тэнгэр баганадсан өндөр барилгатай ёс суртахуунлаг оюутан бэлтгэдэг

Алдагдсан боломжийн зардал хамгийн бага байхаар багш нараа би сонгодог

Тооны машинаар хань хийдэг ня-бо

Ярих чадвараар ажлаа явуулдаг бизнесийн удирдлага

Зээл, хадгаламжийн хүүний зөрөөнөөс ашиг олдог банкны ангийн оюутан би бишээ

Би эрсдлийг тооцож, ирээдүйг төлөвлөхдөө байнгын таамаг дэвшүүлж, бодит байдлаас тасардаг бизнесийн эдийн засгийн ангийн оюутан

Би эдийн засгийн талаар тийм сайн мэдэхгүй ч гэсэн

Эрэлт, нийлүүлэлтйн талаар найзууддаа торолгүй тайлбар өгч чадна

Адам Смит, Жон Мейнард Кейнсийн тухай би зөвхөн номноос л уншсан

Гэхдээ би тэднийг эдийн засгийг үндэслэгчид гэдэгт итгэдэг

Эдийн засаг минь хямралаас гарна гэж сүүгээ өргөдөг ижийтэй хүн би

Ижий минь надаар, бас энэ сургуульд сурж байгаагаар минь бахархдаг

Урт хугацааны эдийн засгийг дэмжиж, уудам эх орноо хөгжүүлэхийг би зорьдог

Тэднийг энд байсныг хүмүүс мэднэ, Монголын шилдэг санхүүчид

Тэднийг энд байгааг хүмүүс мэддэг, Бид санхүүгийн оюутнууд

Тэднийг энд байхыг хүмүүс мэдэрдэг, Тэд монголын ирээдүй

Баярлалаа.....


Tuesday, May 5, 2009

Үгийн сүлжээ хийгч - Crosswords Forge

Ажил хичээл гээл ер нь их олон зүйл дээр үгийн сүлжээ хийх тохиолдол олон байдаг. Хайран цагаа үрээл, толгойгоо гашилгаж суухын оронд энэхүү пограммыг ашиглахыг зөвлөж байна.
Монгол хэлээр үгнүүдээ бичиж болдог болохоор бүүр илүү давуу талтай шүү!!!
javascript:void(0)

Sunday, May 3, 2009

Банк санхүүгийн үг хэллэгүүдйин тайлбар толь


Санхүүгийн англи үг хэллэгийг монголоор хөрвүүлсэн ном хэвлэл ховор байгаа юм шиг санагдсан.. Байхгүй зүйл байхгүй гэгддэг интернэтэд хүртэл маш ховор байдаг юм билээ. Иймээс энэхүү бяцхан тайлбар толийг та бүхэнд хүргэж байна. Нэг найзынхаа бүтээлийг ийнхүү тавьж буй тул зохиогчийн эрхийг хүндэтгэсэн нь дээр болов уу. СЭЗДС-ийн 1р курсын оюутан Б.Чунаг энэхүү тайлбар толийг бүтээсэн болно. Найзынхаа дараа дараагийн уран бүтээлд нь амжилт хүсье. Өшөө найз нартаа хэрэгтэй олон зүйл гаргаарай гэж хүсье даа.
Жич: Баг зэргийн хошигнол орсон болон хэхэ.

Microsoft Office Excel 2007-ийн хичээл

Өнөө үед оффисийн программуудыг сурахгүй бол ажил, хичээлдээ амжилт гаргана гэдэг тун хэцүү болсон билээ. Иймд Microsoft Office Excel 2007-ийн step by step буюу алхам алхамаар хэмээх хичээлийг оруулж өгч байна. Чадахгүй байгаа бүх зүйлээ эндээс сурж аваад, хийх бүрэн боломжтой юм байна шүү. за тэгээд сураад, ажиллаад байж дээ :)

Saturday, May 2, 2009

Луйврын хот киноны OST

Удахгүй дэлгэцнээ гарах Луйврын хот хэмээх өвөрмөц зохиолтой киноны дууг найзууддаа өргөн барьж байна. Надад маш их таалагдлаа. Таалгадсан нэг нь татаад аваарай. Дашрамд хэлэхэд энэхүү дууг Quiza, Bx, Агиймаа нар хамтран дуулсан юм байна.Ямар нэгэн тамга нтэр байхгүй болно :)