Saturday, November 28, 2009

Эхлэл...

Өнөөдрөөс блог дээрээ спорт гэсэн шинэ шошго нээхэр шийдлээ. Өөрийн сонирхдог зүйлээ дараа хэзээ нэгэн цагт мартсан тохиолдолд эргэн санахын тулд нээж байгаа юм. NBA-n Denver Nuggets багийн тоглогч, миний шүтээн болсон Carmelo Anthony маань энэ өдөр NewYork Knicks багийн эсрэг 50 оноо авч өөрийн хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо.
Нэмж хэлэхэд улирал эхэлснээс хойш 20-с дээш оноог бүх тоглолтонд авч буй цорын ганц тоглогч юм.
Энэхүү тоглолтын бичлэгийг болон гэрэл зургуудыг сонирхож үзнэ үү.









Thursday, November 26, 2009

Монголын бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага


Хүнд хэрэгтэй ямар нэг зүйл хийхийг бизнес гэдэг. Тэгэхээр бизнесийн байгууллагын гол зорилго нь хүнд хэрэгтэй ямар нэг зүйлийг хийж, түүгээрээ хэрэглэгчдийг хангах явдал юм. Энэхүү зорилгоо биелүүэхэд маш олон төрлийн хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд бусдаас хамгийн онцгой, өвөрмөц нөлөөлөл нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй үйл явц нь билээ. Учир нь гэвэл тухайн байгууллагыг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлээгүй байна гээд эрүүгийн буюу эрх зүйн хариуцлага хүлээлгэдэггүй бөгөөд гагцхүү ёс суртахууны ухамсар, ёс суртахууны зарчмуудаар хэмжигдэж байдаг зүйл юм.
Байгууллагын нийгмийн хариуцлагын талаар судлаачид хоёр үндсэн чиглэлийг баримталдаг. 1-рт Байгууллага ашиг хэдий чинээ их олно төдий чинээ нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн зарчим бол 2-рх нь байгууллага нь эдийн засгийн шинжтэй хариуцлага хүлээхээс гадна өөрийн ажилтнуудаас авхуулаад хэрэглэгчид, тухайн улс орон, нийгмийн өмнө хариуцлага хүлэх ёстой гэсэн чиглэл юм.
Одоо дээрх хоёр чиглэлийн дагуу монголын бизнесийн байгууллагууд маань хэрхэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгааг сийрүүлэн бичье.
Хэн их хөрөнгөтэй, хэн зэх зээлд томоохон байр суурийг эзэлж байгаа нь нийгмийн хариуцлагыг илүү хэрэгжүүлэх ёстой гэсэн зарчмыг монголын бизнесийн байгууллагууд маань сайн хэрэгжүүлж байгаа билээ. Тус тусын салбартаа томоохонд тооцогдох Мобиком, АПУ, Голомт банк, МСS гэх мэтчилэн нийгмийн хариуцлагаа эдийн засгийн хувьд сайн гүйцэтгэж байгаа байгууллагууд маш олон байна. Энэхүү явуулж буй үйл ажиллагааныхаа хирээр ашиг орлого нь нэмэгдэх нь дамжиггүй юм. Тиймээс дээрх байгууллагууд маань урлаг спорт, ниймийн халамж, сурлаг хөдөлмөр гээд л маш олон төрлийн үйл ажиллагаануудад тусламжийн гараа сунгаж байгаа билээ.
Байгууллагын үйл ажиллагааны эцсийн зорилго нь ашиг олохоос гадна өөрийн ард түмэн, улс орныхоо өмнө хариуцлага хүлээх явдал байдаг. Гэтэл өнөө үеийн монгол улсын бизнесийн байгууллагууд маань ашиг олохыг энэ тэргүүндээ тавьж, ард түмэн, улс орныхоо өмнө хүлээх хариуцлагаа умартаад байх шиг. Уул уурхайн компаниуд улсын төсвийн дийлэнхийг бүртүүлдэг сайн талтай боловч нөгөө талаар байгаль эхийг маань юу ч үгүй сүйтгэж байгаа нь нэн харамсалтай.
Хэрэвзээ алтыг нь аваад, авдрыг нь хаяхын үлгэрээр биш байгалиа нөхөн сэргээгээд ажилласан бол улс, ард түмнийхээ өмнө хүлээх нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлээд зогсохгүй, хичнээн олон гол мөрөн, булаг шандыг ширгээлгүй авч үлдэх боломжтой байсан нь мэдээжийн хэрэг юм. Энэ бүгдийг зөрчөөд ажиллаж байгаа нь байгууллагын удирдах албан тушаалтнуудын ёс суртахуунгүй байдлын томоохон жишээ билээ.
Мөн нөгөөтэйгүүр “хэрэглэгч та хаан” гэсэн сүржин нэртэй, бараг хэрэгжихээ больсон уриа юм. Үнэн хэрэгтээ бол бизнесийн байгууллагын хэрэглэгч гэдэг нь тухайн бизнес эрхлэгчдийн гол тулгуур нь болдог билээ. Хэрэглэгчгүй бизнес хэзээ ч амжилтанд хүрэхгүй нь хэнд ч ойлгомжтой зүйл. Гэтэл монголын бизнесийн байгууллагууд маань ашиг олж л байвал өөрсдийн хамгийн үнэтэй, эрхэм зүйл болох хэрэглэгчдээ хүртэл хохироож байна. Этилийн спирттэй архи, өттэй гурил, хөгцөрсөн нарийн боов, тунадас үүссэн чимсний чанамал гээд л бизнесийн байгууллагуудын хэрэглэгчдээ хохироосон ёс суртахуунгүй үйлдлүүдийг дурьдаад дурьдаад дуусашгүй.
Юм нэгээс эхэлдэг гэдэг бизнес дөнгөж бизнесээ эхэлж байгаа байгууллагууд л нийгмийн хариуцлагаа алхам тутамдаа хэрэгжүүлээд ажилласан бол өнөөгийн монголын нийгэм ямар ч хүнсний аюулгүй байдлын баталгаагүй болохгүй байсан бизээ.
Дээрх дурьдсан баримтуудыг дүгнээд үзэхэд Монголын бизнесийн байгуулагуудын нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх байдал нь хэтэрхий нэг чиглэлрүүгээ хазайсан нь илт байна. Хэн их ашиг олно, тэр байгууллага л нийгмийн хариуцлагааа сайн хэрэгжүүүлэх ёстой гэсэн хандалгаыг эвдэж, хамгийн чухал нийгмийн хариуцлагын төрөл болох төр улс, ард түмэнрүүгээ чиглэсэн бодлого явуулах нь зүй ёсны хэрэг болоод байна. Хэрэв ингэж чадсан цагт төр улс маань амар амгалан, хэрэглэгч ард түмэн эрүүл энх тунх амьдрах нөхцөл бүрдэх билээ.
Жич: Миний бичсэн эсээнүүдийн оршил хэсэг нь нэг л адилхан болоод байх юм :)

7 сарын 1-нийг өөр өнцгөөс


XVII зуунаас эхэлсэн Манжийн дарлал,1937 оны "Их хэлмэгдүүлэлт", 1945 оны "Халх голын дайн" гээл Монгол улсын маань түүүхэнд хар толбо үлдээсэн үйл явдал цөөнгүй билээ. Шинэ мянган гарснаар хамгийн тодоор хар толбо үлдээсэн үйл явдал нь 2008 оны 7 сарын 1 юм.
5 сайхан хүний алтан амийг авч одож, хэдэн зуун иргэдийг гэмтээж, байшин барилга, машин техник гээл олон зүйлийг сүйтгэсэн энэхүү гол хөшүүрэг нь "монгол улсын иргэд" билээ.
Энэхүү хар өдрийн муу талыг дурьдаад дуусашгүй, хүн болгон л ам булаалдан ярьдаг боловч сайн талыг нь сөхөн дэлгэж ирсэн хүн ховор бизээ...
Дээрх үйлд явдлыг дахин болоосой гэсэндээ биш өөрт төрсөн гэгээлэг зүйлийг эндээс харж энэхүү нийтлэлээ бичихийг зорьлоо.
Монголчууд биднийг үхэр шиг зөрүүд, махран зүтгэдэг, багийн ажиллагаа зэргийг мэддэггүй гэгчээр дэлхий даяар ярьдаг. 7 сарын 1-ний үйл явдал Монгол хүн гэдэг хамтарч, ямар нэгэн зорилгын төлөө нэгдэж чадвал юу ч хийж болохыг харуулсан. МАХН-н байрны өмнө цугласан хэдэн мянган хүн өөрсдийн эрх ашгийг хамгаалахын төлөө хэрхэн тэмцэж байгааг Монголын бүх иргэд харсан.
Нэгэн итгэл, сэтгэлээр шамдан ажиллаж, хөдөлмөрлөвөл 5 хүнтэй сагсан бөмбөгийн баг маань дэлхийн дэвжээнд амжилт гаргаж, УИХ-н маань гаргасан шийдвэр бодитой, зөв байдлаар ард иргэдэд хүрээд зогсохгүй, 2хон сая хүнтэй Монгол улс маань Хужаа нарын халдлагаас ч өөрсдийгөө хамгаалж чадна гэдгийг 7 сарын 1 бидэнд харуулж чадсан билээ.
Аливаа зүйл сайн, муу сүлэлдэн байдаг. Сайнгүй муу, муугүй сайн гэж энэ орчлон ертөнц дээр нэгээхэн ч үгүй билээ.
Олон хүүхдийг аав ээжгүй болгож уйлуулж хоцроосон, олон эцэг, эхийг элгий нь дэвтүүлэх үргүй болгосон 7 сарын 1-ний хар өдрийн нэгээхэн ч гэсэн сайн талыг харж, бид нэгэн хүсэл зорилгын дор нэгдэж чадвал, юуг ч бүтээж болохыг Монгол түмэндээ харуулахыг зорьлоо.

Wednesday, November 4, 2009

Ердийн томуу vs Гахайн томуу


ЗА өнөөдөр чинь гэв гэнэт блогоо хөтөлмөөр санагдаад нэг дор нилээд хэдэн юм хиймээр санагдав.
Ойрын үед улсын минь иргэдийн хамгийн их сандаргаж байгаа зүйл бол өнөөх гайхал H1N1 virus буюу гахайн ханиад юм.
Зэ тэгээд л иргэн тойронд нь нэг хүн ханиав уу үгүй юу тэр хүн лүү бүгд л сонин "жигтэй" нүдээр хараад л.
Иргэдийн маань дунд жил болгон гардаг энгийн томуу болон, гахайн ханиадны алийг нь болохыг ялгахгүй байгаа хүн олон байгаа нь харагдаж байна. Иймд дээрх хоёр ханиадны үед илрэх шинж тэмдгүүдийг ялгааг танилцуулж байна.
1. Халуурах
Энгийн томуу: Энгийн ханиадтай үед халуурах нь бага байдаг.
гахайн томуу H1N1: 80% тохиолдолд халуурдаг бөгөөд 38 хэмээс дээш 3-4 хоног халуурдаг байна.
2. Ханиалгах
Энгийн томуу: Ханиалга өгнө. Салст зүйлс буюу цэртэй ханиалгана.
гахайн томуу H1N1: Салст зүйлгүй, хуурай ханиалгана.
3. Өвдөлт
Энгийн томуу: Бага зэрэг бие өвдөнө.
гахайн томуу H1N1: Ихэнхи тохиолдолд бие өвдөнө.
4. Хамар битүүрэх
Энгийн томуу: Хамар битүүтэх тохиолдол элбэг бөгөөд хэдэн долоо хоногийн дараа алга болдог.
гахайн томуу H1N1: Хамар битүүрэх тохиолдол ховор.
5. Бүлээцэх
Энгийн томуу: Энгийн ханиадтай үед бүлээцэх мэдрэмж төрөхгүй
гахайн томуу H1N1: 60% тохиолдолд хүмүүс бүлээцэх мэдрэмж төрдөг байна.
6. Ядралт
Энгийн томуу: Ядралт бага өгдөг.
гахайн томуу H1N1: Ядралт дунд зэргээс их байна.
7. Найтаалгах
Энгийн томуу: Найтаалгана
гахайн томуу H1N1: Найтаалгахгүй.
8. Гэнэтийн шинж тэмдэг
Энгийн томуу: Ханиад, томууны шинж тэмдэг хэд хоног болж байж мэдрэгддэг.
гахайн томуу H1N1: Гахайн томуу 3-6 цагын дотор өндөр халууралт өгч биеийн өвдөлт мэдрэгдэж эхэлнэ.
9. Толгой өвдөх
Энгийн томуу: Энгийн ханиаданд толгой өвдөх нь бага байдаг.
гахайн томуу H1N1: 80% тохиолдолд толгой өвдөлт мэдрэгдэнэ.
10. Хоолой өвдөх
Энгийн томуу: Хоолой өвдөх нь энгийн тохиолдол.
гахайн томуу H1N1: Ихэнхи тохиолдолд хоолой өвдөхгүй.
11. Цээжээр хөндүүрлэх
Энгийн томуу: Цээжээр хөндүүрлэх нь бага буюу дунд зэргийн байна
гахайн томуу H1N1: Цээжээр хүчтэй хөндүүрлэж өвддөг байна.

Монголын бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлууд


За сайн байцгаана уу хүмүүсээ хэхэ. Удаан блогтоо салхи оруулаагүйн эцэст 2009-2010 оны хичээлийн жилийн эхний нийтлэлээ бичиж байна.
Яг ч блогтоо бичье гээд бичсэн зүйл биш л дээ. Менежментийн үндэс хичээл дээр бичсэн эссэгээ "copy and paste" хийв. За тэгээд сонирхсон нэг нь цаг зав гаргаад уншина биз...
Цаашдаа улам хэрэгтэй зүйлүүдийг хийж байх болно.
Гүнээ хүндэтгэсэн С.Золжаргал :)

Хүнд хэрэгтэй ямар нэг зүйл хийхийг бизнес гэдэг. Тэгэхээр бизнесийн байгууллага гэж хүнд хэрэгтэй зүйл хийхийн төлөө нэгдсэн хоёр ба түүнээс дээш хүмүүсийн нэгдлийг хэлнэ гэж хялбархан ойлгож болох нь. Өнөөгийн Монголын нийгэмд бизнесийн байгууллагуудыг ерөнхийд нь бичил дунд болон “том” гэж хоёр ангилаад байх шиг. Энэ нь санхүүгийн байдал болон явуулж буй үйл ажиллагааных нь цар хүрээнээс шалтгаалан ангилсан хэрэг. Гэхдээ дээрх хоёр төрлийн бизнесийн байгууллагад нийтлэг зүйл байна. Энэ нь тэдний үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлийг нь алдагдуулаад буй тулгамдсан асуудлууд юм. Тэдний удирдлагуудынх нь чадвар, ухаанаас хамаарсан асуудал байхад, үл хамаарах томоохон асуудлууд ч байна. Тэдний үйл ажиллагаанаас үл хамаарах ямар ямар асуудлууд өнөөгийн бизнесийн орчинд тулгараад байгааг дор сийрүүлэн бичье.

Хамгийн эхэнд тулгамдаад байгаа асуудал бол санхүү эдийн засгийн хямрал юм. Энэ нь арилжааны банк болон барилгын компаниудад ихээхэн хүндээр тусаж байна.Өнөөдөр улсын хэмжээнд дуусаагүй 420 гаруй барилга бий. Эдгээрийн 284 нь Улаанбаатар хотод байна . Дээрх барилгууд бүгд банкаас зээл авсан гэхэд буруудахгүй. Арилжааны банкууд өнгөрсөн онд барилгын салбарт 284.5 тэрбум төгрөгийн зээл олгосноос ердөө 42.8 турбумийг л эргүүлэн аваад байна . Үүнээс гадна банкнаас зээл аваад орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөр өгсөн ч тухайн барилга нь одоог хүртэл ашиглалтад ороогүй байна. Ингэснээр иргэдийн мөнгө барилгын салбарт түгжигдээд байгаа юм. Дээрх банк-иргэд-барилгын компани гэсэн гурвалсан гинжин холбоосонд “но” гарч түгжирснээс аль аль талынх нь ирээдүй бүрхэг болоод байна.
Мөн хямрал боллоо гэх сургаар хэрэглэгчид маань хэрглээгээ багасгаснаас бизнесийн байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт бууран, ашиг нь багассан. Иймээс бизнесийн байгууллагуудад одоо үед хамгийн нэн түрүүнд тулгамдаж буй асуудал нь санхүү эдийн засгийн хямрал болоод байна.

Төрийн гэгдэх бүхий л байгууллагуудын хүнд суртал нь бизнесийн байгууллагуудын тулгамдсан асуудал болоод байна. Бизнес эрхлэгчид шинэ зүйлд хүч сорихийг буюу бизнесээ өргөжүүлэхийг үргэлж боддог. Энэ бүхэнд холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах нь мэдээж. Гэтэл бичиг баримтаа бүрдүүлэн, холбогдох газарт очиход өнөөх л дасал болсон “та хэд хоногийн дараа ирнэ үү”, “маргааш амралтын өдөр тиймээс ирэх Даваа гаригт ирээрэй”, “үүнийг бид хариуцахаа больсон, тийшээ очно уу”, “дотоод ажилтай”, “ахлах байхгүй”, “гадуур ажилтай” гэх мэт дасал болсон хариултууд тэднийг угтдаг. Нэгэн тод жишээ гэвэл “Өнөөдөр таны сэтгэлийг ямар асуудал хамгийн их зовоож байна вэ?” гэсэн асуултанд иргэдийн 48.8% нь хүнд суртал гэж хариулсан байх юм . Бизнесийн үйл ажиллагаа нь өдөр хоногоор битгий хэл цаг минутаар хэмжигддэг. Гэтэл дээрх хүнд суртлаас болоод хугацаа алдан ашигтай бизнесээсээ атгаад алдсан хүмүүс олонтаа.

Өнөөгийн нийгэмд хамгийн их хэрэглэгдэж байгаа үг бол авилга. Хаана хүн байна, тэнд авилгын үүр уурхай байна гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Манай улс авилга хээл хахуулиараа дэлхийд толгой цохиж яваа гэсэн судалгаа гарсан байна. МУ-ын бүх л салбар авилга хээл хахуульд идэгдэж байгаа гэсэн баримтыг АНУ-ын Азийн сан, Сант марал төрийн бус байгууллагууд дэлгэж байна. Өөрөөр хэлбэл 163 орны дунд хийсэн судалгаагаар МУ 99-т жагссан байна. Авилга гэдэг нь төрийн хүнд суртал гээчтэй салшгүй холбоотой. АНУ-ын Азийн сан, Сант марал төвөөс хамтран явуулсан авилгын талаарх судалгаа үүнийг баталжээ. Нийт 1030 хүн судалгаанд хамрагдсанаас авилгад хамгийн ихээр идэгдсэн байгууллагаар иргэд нийслэлийн газрын албыг нэрлэсэн гэнэ. Удаахд гаалийн байгууллага толгойлсон бол, уул уурхай, шүүх, цагдаагийн газар хахуулийн үүр болсон байгууллагыг мөн тэргүүлж байгааг хэлжээ. Дээрх нь бүгд төрийн байгууллага байгаа билээ. Авилгагүй бол ажил урагшлахгүй гэсэн ойлголт энэхүү нийгмийн байдлаас болж бизнес эрхлэгчидэд бий болчихоод байна. Шударга байхгүйгээр бизнест амжилтанд хүрэхгүй, иймд авилгалтай орчинд бизнес амжилтанд хүрэхгүй билээ.

Дараачийн томоохон асуудал бол татварын орчин юм. Энэ нь ялангуяа уул уурхайн бизнес эрхлэгчидэд ихээхэн хүндээр тусаад байх шиг. Монгол улсын засгийн газраас уул уурхайн компаниудаас “гэнэтийн ашгийн” 68%-н татварыг авах болсон явдал нь тэдний хувьд олсон ашгаа бүгдийг нь улсад өгчих гэсэнтэй ялгаагүй сонсогдсон гэдэг. Гэхдээ дээрх татвараас олж буй орлого нь улсын төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар 3 жилийн хугацаанд хэрэгжих хугацаандаа улсын тєсєвт нийт 962.3 тэрбум тєгрєгийн орлого оруулж байсан . Гэхдээ энэ бүх мөнгийг бүхий л уул уурхайн компани өгчихсөнгүй. Үүнээс 864.1 тэрбум тєгрєг буюу 90 гаруй хувийг улсын “саалийн үнээ” гэгддэг Эрдэнэт үйлдвэр өгсөн байх юм. Хэрэв Эрдэнэт үйлдвэрийн улсад тушаасан дээрх мөнгийг аваагүйсэн бол жилд 1.2 сая тонн зэс боловсруулах хvчин чадал бvхий үйлдэртэй болох боломж бидэнд байсан байна. Хэрэвзээ ингэж чадсан бол улсын төсөвт 864 тэрбум төгрөг байтугай, хэдэн сая долларын ашиг оруулах байсан нь дамжиггүй. Дээрх өндөр татвараас болоод бүхий л уул уурхайн компаниуд бүрэн гүйцэт улсад татвараа өгөхөө больсон. Энэ нь 68%-н татвар авч улсын төсвөө зузаатгах гэсэн зорилго байсан боловч, эсрэгээрээ далд эдийн засаг үүсэн татвар төлөлт буураад байна. Энэ нь төр засгийн алдаатай бодлогоос болж иим байдалд хүрсэн билээ.

Энэ бүгдээс дүгнээд үзэхэд өнөөгийн монголын нийгэмд бизнесийн үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй болсон нь харагдаж байна. Нэг алхаад л хүнд суртал, хээл хахууль, төрийн буруу бодлого бид бүгдийг угтаж байна. Юм нэгээс эхэлдэг, энэхүү хар бараан зүйлийг өөрсдийн орчноос авч хаяхын тулд дор бүрдээ бизнесийн байгууллагууд шударга өрсөлдөөн гээчийг бүрдүүлж ажиллавал дээрдэх нь гарцаагүй билээ...