Sunday, December 20, 2009

Welcome to my heart

Өвлийн төгөлд цор ганц мод ногоон хэвээр
Өнгөрсөн шөнө орсон цас түүнд дурлан хайлжээ
Өөрийгөө зориулж мөчирт нь буугаад хайлах нь
Энэ цас яг над шиг дурлажээ

Friday, December 18, 2009

Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтын тоо баримтууд


Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд энэ сарын 8-нд өндөрлөж шөвгийн 16-д өрсөлдөх багууд тодорсон. Ингээд хэсгийн тоглолтуудтай холбоотой хамгийн хамгийн-ийг хүргэе.

Хамгийн их оноо авсан баг: Францын Бордо. Тэд 5 хожиж, 1тэнцэж, ганч хожигдоогүй.16 оноотой.

Хамгийн бага оноо авсан баг: Maccabi Haifa FC /Израйл/ and Debreceni VSC /Унгар/. Тэд ганц ч оноо аваагүй буюу 6 тоглохдоо 6 хожигдсон. Энэ нь Аваргуудын лигийн түүхэнд оноо авч чадалгүй мултарсан 9 болон 10 дахь баг болон бүртгэгдэж байгаан байна.

Wednesday, December 16, 2009

Манлайлагч


Бусдад нөлөөлөх чадварыг манлайлал гэдэг. Тухайн хүн манлайлагч байна гэдэг нь түүний үйл хөдлөл, үг яриа зэрэг нь өөр ямар нэгэн хүнд тодорхой хэмжээгээр нөлөөлөн, "даган дууриах" байдлыг бий болгодг гэж ойлгож болно гэсэн үг. Хүн болгон хүн байхын утга учраа буюу өмнөө тавьсан ирээдүйн хүсэл хэтийн зорилгоо биелүүлж, түүнээсээ аз жаргал авахын тулд амьдардаг. Энэхүү үйл явцад нь тухайн хүний оюун бодолдоо тээж явдаг манлайлагч хүн нь ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм. Ингээд миний хувьд хамгийн сайн манлайлагч гэж үздэг хүнээ, тэрхүү хүнийхээ юуг даган дууриадгыг дор сийрүүлэн бичье.
Миний мэдэх хамгийн сайн манлайлагч маань "манай ах" юм. Би түүний бага насны үйл явдлыг төдийлөн мэддэггүй байсан бөгөөд өнөөдөр ямар хүн бэ гэдгийг л мэддэг байсан билээ. Харин нэгэн өдөр бас нэг ахаасаа түүний бага насны талаар сонсоод түүнийг өөрийн сэтгэл, оюун бодолдоо эргэлт буцалтгүйгээр манлайлагчийн дүрээр "суулгаж" өгсөн юм.
"Манай ах"-н бага насны амьдрал аав ээж, ахан дүүсийн хайранд, хэний ч дор оролгүй элбэг хангалуун өссөн. Гэвч хамгийн эмзэглэлтэй зүйл нь тэрээр хувь хүний ёс суртахууны хувьд тааруу нэгэн байлаа. Хичээлээ тасална, зодоон цохион хийнэ, аав ээжийгээ зовооно гээд л бүх л болж бүтэхгүй зүйлийг хийдэг байж.
Би манлайлагчийнхаа энэхүү бага насны явдлыг даган дууриайж, үлгэр жишээ авч, амьдралдаа хэрэгжүүлэхээр сонгож аваагүй юм. Харин энэ бүх муу зуршлаа хаяж, өдийд ямар хүн болсон бэ гэдгийг ухаарч сонгосон билээ.
Хүн идэвхитэй шургуу ажиллаж хөдөлмөрлөж, зөв арга замаар тууштай тэмцэж, бие сэтгэлээ зориулж чадвал өмнөө тавьсан ямар ч хүнд хэцүү зорилгодоо хүрч болдгийг би энэ ахаасаа л мэдэж авсан. Нэг зорилгодоо хүрлээ гээд тайвширч болохгүй, дахин шинэ зорилгоруу тэмүүлэх, өмнөө тохиолдсон саад бэрхшээлийг ажрихгүй цааш явах хатуу зарчмыг энэ ахаасаа л би олж авсан. Мөнгө бүхнийг дийлдэггүй, хамгийг гол нь бусдыг хайрлаж хүндлэх, сэтгэл юм гэдгийг мөн л энэ ахаасаа ойлгож авсан.
Надад дээрх бүх маш олон зүйлийг "зааж" өгсөн ах маань яаж энэ том амжилтанд хүрснийг одоо дуулгая. Би буруу замаар явж байна, цаашид ингэж болохгүй гэдгийг тэрээр ухааран, аав ээжийнхээ зөвлөснөөр арлын Япон орныг зорьсон юм. Тэнд очоод бүх зүйл нь эх орон шиг нь жаргалтай байгаагүй нь лавтай. Ядарч зүдэрнэ, өлсөж цангана, зодуулна гээд л тэр энэ бүхэнд шантраагүй юм. Шантраагүйгээр зогсохгүй өөрийн зорилгодоо баттай байсны ачаар оргилд нь гарч чадсан юм. Оргилд нь хүрээд түүнд бүх зүйл мөн л амар болоогүй. Саад бэрхшээл олонтаа гарч ирсэн. Тэрээр энэ бүхнийг тэсэн, оргилийн оргилд хүрч, одоо ч байсаар байна.
Миний манлайлагч буюу "миний ах"-г Долгорсүрэнгийн Дагвадорж гэдэг. Япон улсын мэргэжлийн сумогийн Якозуна буюу Их аварга Асашорюү билээ. Би түүнийг өөрийн сэтгэлд ах буюу манлайлагчийн дүрээр суулгаж өгсөн боловч "манай ах" намайг танихгүй. Дагвадоржийг энэхүү амжилттай, эр зоригтой, мохошгүй дайчин, туйлбартай зангаар нь үргэлж сэтгэл зүрхэндээ "ахын" дүрээр, манлайлагчийн дүрээр тээж явах болно.

P.S: Менежментийн үндэс хичээлийн Манлайлал сэдвийн хүрээнд бичсэн эссэ болно.
2009 оны 12 сарын 9.
Монгол улс. Улаанбаатар хот. СЭЗДС 304 тоот :)