
Ардчилсан шинэ Ерөнхийлөгчийн ирээдүй өнөөдрөөс эхэлж байна. Элбэгээ Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа гэсэн чимээтэй хамт гудамж талбайгаар хөлхөх хүмүүсийн алхаа гишгээ тайван болж, нэг л амгалан төрх нүдэнд харагдах болжээ. Тэртээх 1990-2000 оны хооронд эдэлсэн зурвасхан эрх чөлөөт үе эргээд ирэх нь энэ үү. Малыг малчдад, орон сууцыг суугчдад нь, газрыг дээр нь оршин суугаа иргэдэд хувьчилж, гадад паспорт халаасанд нь хийж өөрийн юмтай байхын эрх чөлөөг монголчуудад эдлүүлсэн ардчиллын лидерийг Төрийн тэргүүнээр сонголоо.
Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улс ардчилсан шинэ Ерөнхийлөгчтэй боллоо. Ихээхэн бэлгэ дэмбэрэлтэй нь Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн зуны тэргүүн сарын шинийн нэгний цагаан морин өдөр гарч таарав. Хоёр аравны тэртээх цагаан морин жилийн хувьсгалын нэгэн үр дүнг цагаан морин өдөр үзсэн нь учир тавилангийн буухиа, хэлхээс гэлтэй. Тавдугаар сарын 24 шинэ Ерөнхийлөгч төрүүлж, сумогийн башёд шинэ монгол бөх түрүүлсэн бэлгэшээлт сайн өдөр байлаа.
Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч болсноор дан ганц МАХН-ын гишүүдээс бүрдэж байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд салхи орно. Өнгөрсөн долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал боллоо гэхэд ардчилсан Ерөнхийлөгч огт өөрөөр хандана. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж, оюун санааны хүчирхийлэлд ард иргэдээ унагахгүйг тэр мэднэ. Гудамж талбайд танк оруулж шинэ Багдад хэзээ ч болгохгүй. Улс төрийн хоригдлуудыг чөлөөлж, ардчиллын нэр төрийг цэвэрлэх үүрэг түүнд ногдсон гэж хэлж болно.
Ц.Элбэгдорж Монголд Төрийн тэргүүний шинэ шинж төрхийг бүрдүүлэх болно. УИХ-ын чуулганд тааллаараа оролцож, чуулган нээх, төсөв хэлэлцэх төдийд үг хэлж, хоргой торгон дээлэнд орооцолдож, тахилгат уулсын оройд гаран хуй хуй торго дурдан, мах өөх, Ерөнхийлөгчийн зарлиг тэргүүтнээр сор залан тэнгэр өөд "факс" илгээж улс орныхоо хувь заяаг даатгах мэтийн мухар сүсгийн үйлээр улс орноо жолоодохгүй байх. Харин гудамж талбай, зах зээлээр алхаж олон дунд орсон шинэ Ерөнхийлөгчтэй болох цаг ирсэн байна. Ардчилсан Ерөнхийлөгч авлига, хээл хахууль, ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэхээ амласан. Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн тэр ажлаа шууд үргэлжлүүлэх боломж түүнд бий. Магадгүй түүний толгойд Хархориныг жишиг хот болгох, алсдаа Монгол Улсын нийслэлийг тийш нүүлгэх төлөвлөгөө нь одоо ч эргэлдэж буй биз.
Энэ олон мянган хүний итгэлийг дааж гарч ирсэн та ирэх 4 жилд улс орондоо ихийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
Мэдээллийн эх сурвалж:www.news.mn
Арай ахдуулчихсан юм бишүү? Дэндүү туйлширч магтаад байгаан биш үү? Элбэгээ ах гэдэг чинь энхийн цагаан тагтаа шиг тийм ариухан амьтан мэт бодоо юу? Цаг хугацаа бүгдийг харуулнааа. Харж л байгаарай.
ReplyDeleteОдоо хүлээгээд харахаас өөр бид юу хийж чадах вэ дээ. Элбэгээ ерөнхийлөгч ӨӨРЧЛӨХ байлгүй дээ ...
ReplyDeletezoogii chinii shuten bishirch bsan elbegee chin odoo yu hj bgn be? oilgohguima!
ReplyDeletepugo их үнэн үг бичжээ. Лхамаа найз нь ийнхүү муйхарлан бодном... Одоо цаад Элбэгээ чинь Их тэнгэрийн аманд байдаг өөрийнхөө ордонд зүдүүхэн амьдралтай ядуухан ард түмнээ мартчихаад, тэдний халааснаас авсан хэдэн төгрөгөөрөө худалдаж авсан хоолоо шингээх гэж ядахдаа гэдсээ илээд л сууж байгаа байх...
ReplyDeleteHarrah's Cherokee Casinos & Resorts - JTM Hub
ReplyDeleteHarrah's Cherokee 군산 출장안마 Casinos & Resorts locations, rates, 광주광역 출장샵 amenities: 부산광역 출장안마 expert 광주 출장마사지 Cherokee research, only at Hotel and Travel 논산 출장안마 Index.