Sunday, December 20, 2009

Welcome to my heart

Өвлийн төгөлд цор ганц мод ногоон хэвээр
Өнгөрсөн шөнө орсон цас түүнд дурлан хайлжээ
Өөрийгөө зориулж мөчирт нь буугаад хайлах нь
Энэ цас яг над шиг дурлажээ


Цагаан сарнай өвлийн ойг бүрхэн ургажээ
Цасан ширхэг дээрээс биш хөл доороос бударна
Хайрт минь чи миний сэтгэлийн жаргал юм шүү
Welcome to my heart


Эргэн тойрон дун цагаан
Ээлэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагдана, Welcome to my heart

Газар дэлхий цав цагаа болсон байтлаа
Ганцхан модон цасгүй учир юунд билээ
Орчлон дээр үй түмэн хүмүүс байдаг хирнээ
Чамдаа би яагаад хайрлаа вэ


Эргэн тойрон дун цагаан
Ээлэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагдана, Welcome to my heart

5 comments:

  1. woow, манай хүн эдийн засагч болохын оронд шүлэгч болсон нь дээр юм биш үү /мэдээж үүнийг хаа нэгтээгээс копи энд паст хийгээгүй бол шүү дээ :)/ Ямарч байсан шүлэг, зураг нтэр тас болжээ ...

    ReplyDelete
  2. Дуучин наран Welcome to my heart гэдэг дууны үг шүү дээ
    Их гоё дуу санагдаад ингээд хийчэв :)

    ReplyDelete
  3. ehnii zurag ni haragdahgui bgaa ch goyo boljee.

    ReplyDelete
  4. Их гоё дуу.

    ReplyDelete